Нийгэм

Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд зориулсан сүлд наадам болно

Bolor Rose
2015-12-17 01:50

1000 хүүхдийн харшийн сүлд наадам болно. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг 12 сарын 25-нд Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулахаар болжээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд мөн зохион байгуулахаар болжээ.  

“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм байна.