Нийгэм

Хэвлэх үйлдвэрийн газрыг Ц.Баатарсайхан авах уу?

Б.Нямсүрэн
2015-12-18 02:57

Засгийн газрын ордны зүүн талд байрлалтай “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг хуучин барилгатай нь 24 тэрбум төгрөгийн үнэд хүргэсэн Абдул Карим өмчлөх эрхээсээ татгалзсан.

Ингэснээр дуудлага худалдаанд 23 тэрбум 850 сая төгрөг хүргэж үнэ хаялцсан “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг уг үнээрээ худалдан авах саналаа нийслэлийн Өмчийн харилцааны газраас хүргүүлсэн юм.

Ц.Баатарсайхан газрыг авах, эсэхээ шийдэх эцсийн хугацаа өнөөдөр тохиож буй. Тэрбээр 17.30 цагаас өмнө хэрхэх саналаа хэлэхгүй бол тус газрыг дахин дуудлага худалдаанд оруулах ажээ.