"Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай" хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ.
Өнөөдрийн байдлаар уг хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа бөгөөд төсөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжүүлэх хэлбэр, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах удирдлагын тогтолцоо, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгон заасан байна.
Түүнчлэн энэхүү хуулийн төсөлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс иргэн, хуулийн этгээдийн санал дүгнэлтийг нээлттэйгээр хүлээн авч байгаа ажээ.
Саналыг [email protected] цахим хаягаар хүлээн авч байгаа юм байна.Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцаарай.