Нийгэм
'Монгол шуудан' компанийн хувьцааг нийтэд арилжаална
2015-12-18 05:17
'Монгол шуудан' компанийн хувьцааг нийтэд арилжаална. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 293 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн журмыг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 15-ний өдөр “МОНГОЛ ШУУДАН” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 65.727.000 ширхэг хувьцааг бүртгэж
, 100% төрийн өмчит хувьцаат компаниар бүртгэн авчээ. Нийт хувьцааны 34 хувийг нээлттэй арилжаалах агаад Хөрөнгийн биржээс хувьцаа арилжаалахтай холбоотой мэдээллийг ойрын хугацаанд иргэдэд өгөх юм байна.