Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад ханджээ
“Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ. Уг нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Өмгөөлөгчид “С.Зоригийг иргэн Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн
өнгө аястай нийтлэл бичигдсэн байна. Бодит байдалтай нийцэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэсэн юм. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч хуулийн байгууллагад гомдол хүргүүлсэн байна.
-
59.153.113.*
Ochke
2015-12-19 20:13
Khereg khiigeegui l ym bol ukhsendee sandraad iish tiish ni urgudul shideed bgaa ym.0 0 Хариулах