Нийгэм
32 сая төгрөгийн төсөвтэй санхүүгийн боловсрол олгох бизнес хөгжлийн төвийн нээлт болно

2015-12-21 02:31
Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлэн Санхүүгийн Зохицуулах Хорооны хэрэгжүүлж буй “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролын нэмэгдүүлэх ажлын хүрээнд Санхүүгийн Зохицуулах хорооны бизнес хөгжлийн төвийн нээлт өнөөдөр болно. 32 сая гаруй төгрөгийн өртөгтэй тус төвөөр Санхүүгийн зохицуулах хорооноос үйлчилгээ авч буй иргэд чөлөөтэй үйлчлүүлж санхүүгийн салбарын бүхий л талын мэдээллийг авах боломжтой болж байгаа юм байна.