Нийгэм
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг маргааш тодруулна
2015-12-21 02:51
2015 оны нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа маргааш болно. Энэ жилийн нийслэлийн шилдэг хүүхдийг дараах 5 номинациар тодруулах юм байна. Үүнд:
-Шилдэг манлайлагч
-Шилдэг оюунлаг
-Шилдэг тамирчин
-Шилдэг авьяаслаг
Энэ жилийн шалгаруулалтад сургууль, дүүргийнхээ шилдэг гэх 506 хүүхэд оролцсон байна. Дүүргийн “Оны шилдэг” хүүхдээр 45 хүүхэд шалгарч “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшснээс 5 хүүхдийг шалгаруулах юм байна.