Нийгэм

'Сайхан амьдрал таны гарт' бизнес эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно

Bolor Rose
2015-12-21 03:26

 

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас "Сайхан амьдрал таны гарт" сэдвийн хүрээнд бизнес эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-нд Монголын бизнес инкубаторын үндэсний нэгдсэн холбоотой хамтран Аж үйлдвэрийн яамны спорт зааланд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд зорилтот бүлгийн бизнес эрхлэгчид мөн өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцох бөгөөд үзэсгэлэн худалдаанаас гадна жижиг бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хонжворт сугалаа, бараа солилцооны бартер худалдааны цэг, ажлын байранд зуучлах цэг, бизнесийн зөвлөгөө өгөх мэдээллийн төвүүд ажиллах юм байна.