Нийгэм
Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай татвар төлөгчдөд зориулсан сургалт болж байна
2015-12-21 04:25
Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай татвар төлөгчдөд зориулсан сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ТЕГ-ын татвар төлөгчдийн танхимд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтаар НӨАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, анхаарах асуудал, НӨАТ-ын Урамшууллын Системийн Аж ахуйн нэгжийн холболт, НӨАТ-ын буцаан олголттой холбоотой иргэдэд тавигдах шаардлага сэдвээр зохион байгуулагдах ба татвар төлөгчид урдчилан бүртгүүлэх шаардлагагүй тул хуваарийн дагуу сургалтад хамрагдах боломжтой. Сургалтын цагийн хуваарь болоод байршлыг дор харууллаа.
1. СБД XII/17 10.00-12.00 цагийн хооронд
2. ХУД XII/17 15.00-17.00 цагийн хооронд
3. БЗД XII/21 10.00-12.00 цагийн хооронд
4. НТГ XII/21 15.00-17.00 цагийн хооронд
5. УТОХГ XII/22 10.00-12.00 цагийн хооронд
6. СХД XII/22 15.00-17.00 цагийн хооронд
7. БГД XII/23 10.00-12.00 цагийн хооронд
8. ЧД XII/23 15.00-17.00 цагийн хооронд
-
103.57.94.*
Зочин
2015-12-23 19:46
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах