Иргэдэд 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл олгоно
Барилга хот байгуулалтын яам өнөөдөр Голомт банктай иргэдэд 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн хүүтэй зээл олгох санамж бичигт гарын үсэг зурна
. Ингэснээр цэцийн шийдвэрээс үл хамааран иргэдэд орон сууцны зээл олгож эхлэх юм байна.
Орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд урьдчилгаа 30 хувь төлж, 8 хувийн хүүтэй зээл авдаг байсныг Засгийн газар өөрчилж, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тогтоол баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт 17 мянга 700 айлын орон сууц борлуулагдаагүй
байгаа бөгөөд иргэд орон сууц авах хүсэлтэй байгаа ч санхүүгийн боломжгүйн улмаас худалдан авалт хийж чадахгүй. Дээрээс нь Цэцийн шийдвэрээс хамааран арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоогоод байгаа тул энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд санамж бичигт гарын үсэг зурахаар болсон байна.