Нийгэм

Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхэлснээр 2000 ажлын байр бий болно

Bolor Rose
2015-12-21 09:41

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны 1-р сараас хэрэгжиж эхлэх билээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй хүмүүс ойр төрлийн танидаг хамаатан, ах дүүгээрээ хүүхдээ харуулах боломжтой бөгөөд үүнд нь улсаас дэмжлэг үзүүлж хүүхдэд нь сар бүр мөнгөн тэтгэлэг олгодог болох юм. Тэгвэл энэ жилийн хувьд 10 мянган хүүхдийг хуулийн үйлчилгээнд хамруулах бөгөөд нэг хүүхдэд сар бүр 116 мянган төгрөг олгох юм байна. Өөрөөр хэлбэл, таван хүүхэд харж байгаа нэг иргэн улсаас 560 мянган төгрөг авч, дээрээс нь эцэг эхчүүдээс 60 мянга орчим төгрөг нэмж төлөх юм. 

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 онд 2000 ажлын байрыг шинээр бий болгох урьдчилсан тооцоо гарсан байна. Учир нь хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд энэ жил улсын төсвөөс 10 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах  хүүхдүүдийг хэрхэн сонгох вэ 

Улсын хэмжээнд цэцэрлэгт хамарч чадахгүй байгаа 50-60 мянган хүүхэд байгаа бөгөөд энэ жилийн хувьд 10 мянгыг нь хамруулахын тулд харьяа дүүрэг, аймаг, сумуудад квот тогтоож өгнө. 

Хүүхэд харах багшид ямар шаардлага тавих вэ 

18-65 хүртэлх насны гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бүрэн дунд боловсролтой, эрүүл иргэн багшилна. Мөн хүүхдээ харуулах эцэг эх нь тодорхой хэмжээгээр танидаг, ойр төрөл байвал илүү давуу тал болно.