Нийгэм

'Мазаалай' эко флаш хийж олсон орлогоо мазаалай хамгаалах ажилд зарцуулна

Bolor Rose
2015-12-22 02:52

Мазаалай баавгай нь зөвхөн Монгол улсад нутагладаг бөгөөд манай орны аялал жуулчлалын салбар цаашлаад биологийн төрөл зүйл талаасаа судалж хайрлан хамгаалах ёстой амьтан билээ. Мазаалай баавгайн тоо одоогоор Монгол 22 ширхэг бүртгэгдээд байгаа юм байна. Тиймээс Мазаалайг хайрлах хамгаалах, судлах, олон нийтэд таниулах зорилгоор 'Говийн баавгай' ТББ 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тус байгууллагаас мазаалай хамгаалах ажлын хүрээнд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Үүний нэг тус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбаяр өөрийн гараар "Мазаалай" нэртэй эко флашийг хийн худалдаалж, олсон орлогоо Мазаалай хамгаалах ажилд зарцуулахаар болжээ.

Эко флашийг модоор хийсэн бөгөөд гадна талд Мазаалай дүрсийг сийлбэрлэсэн байна. Флашны  багтаамж 8GB бөгөөд 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна.