Засгийн газар

Энэ онд манай улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээний хуваарьтай танилц

М.Энхмаа
2015-12-22 03:41

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2016 онд Монгол улсад зохион байгуулах олон улсын тэмцээний хуваарийг тогтоожээ. 

Үүнд : 

Олимпийн эрх олгох “Рио-2016” чөлөөт бөхийн тэмцээн

-  Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

-  Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн

-  Жүдо бөхийн “Чингис хаан” гран-при тэмцээн

Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн

-  Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн

-  Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн

-  Даамны Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн

-  Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн

-  Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн

-  Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээн

-  Цанын олон улсын тэмцээн

-  Биатлоны олон улсын тэмцээн

-  “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн

-  Аэробикийн олон улсын тэмцээн

Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой ажээ.