Нийгэм

'Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил' ОУ-ын семинар болно

Bolor Rose news.trends.mn
2015-12-22 12:52

Монгол улсын их сургуулийн номын сан, Оросын холбооны улсын Буриадын их сургуулийн номын сангуудын хамтарсан 'Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил' сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулна.  Семинарын үеэр Буриады их сургуулийн номын сангийн захирал, МУИС, ШУТИС-ийн номын сангийн захирлууд илтгэл тавьж орчин үеийн номын сангийн автоматжуулалт, цахим менежмент, цаашдын хөгжил, зохион байгуулалтын талаар хэлэлцэнэ. 

Хаана: Япон Монголын Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн хурлын их танхим (МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард)

Хэзээ: 2015 оны 12 сарын 22 ны 9:00 цагт