Сайн мэдээ: Монголд эмчлэгдэх боломжгүй 33 өвчнийг оношилж, эмчлэх эмнэлэгтэй болно
Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн дэргэд Монголд эмчлэх боломжгүй 33 өвчнийг оношилж, эмчлэх эмнэлэг
барина. БСШУЯ, ЭМЯ тус эмнэлэг барих төслийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тус эмнэлэг нь 150 ортой дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, гэмтэл согог, мэдрэл болон яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэх клиникүүдтэй, орчин үеийн Япон стандартын эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, мэдээллийн системтэй Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, болон улсын хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх юм байна.
Уг төслийн хэрэгжүүлэхийн тулд 2013- 2014 онд Японы Ямашитэ сэкэй, Асуса компани болон JICA-н судалгааны баг АШУҮИС-ийн багш эмч, мэргэжилтнүүдтэй хамтран тус эмнэлэг баригдахад шаардагдах судалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн. Үүнд уг эмнэлгийн архитектур, барилгын хийц, дэд бүтэц, суурилагдах багаж тоног төхөөрөмж, ажиллах хүний нөөц, эмнэлгийн мэдээллийн систем, эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, байгаль орчны үнэлгээний талаар дэлгэрэнгүй судалгааг хийн БСШУЯ, ЭМЯ, JICA-н удирдлагуудад тогтмол танилцуулан 3 удаа баталгаажсан гэрээг байгуулан 2014 оны 10 сард Япон улсын засгийн газраар хэлэлцүүлж батлуулсан байна.
2015 оны 8,10 сард тус эмнэлгийг барих компанийг шалгаруулах тендерийг амжилттай зохион байгуулж Канто констракшин шалгарсан бөгөөд 2016 оны эмнэлгийн барилгын ажил эхэлж 2018 оны 1-р улиралд барьж дуусган хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
-
87.65.150.*
Зочин
2015-12-23 18:19
zaluuhan baisan ch boloosoi, ene emnelegt emcheer ajillah yumsan, daanch nas mini yawchihaj...0 0 Хариулах