Х.Тэмүүжин : Цэцийн хууль тогтоомжийг үндсэн хуультайгаа нийцүүлж өөрчлөх хэрэгтэй
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн хуульд өөрчлөлт оруулах тухай, ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр Х.Тэмүүжин гишүүн: ҮХЦ дээр УИХ-ыг төлөөлж цөөнгүй маргаанд оролцсон. Тэгээд хуралдаанд оролцсон үйл ажиллагаагаа тайлагная гээд хүсэлт явуулсан. Тэгэхээр цэцийн хуралдааны тэмдэглэл нууцад хамаардаг учраас өгөхгүй гэдэг. ҮХЦ яагаад ийм өндөр нууцлалтай байгаад байгааг гайхаж байна. Өөрсдөө журам гаргаад нууц гээд баталчихсан.
Үндсэн хуулинд дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол цэц дахин авч үзнэ
гэсэн байна. Гэтэл цэцийн тухай хуулинд зөвхөн УИХ-ын дүгнэлтийн үндэслэлийг авч үзнэ гэчихсэн байна. Үндсэн хуулинд маргааныг дахин авч хэлэлцэнэ гээд заачихсан байна. Ийм байдлаар цэц УИХ-ын бүх дүгнэлтийг хүчингүй болгож байна
. Дүгнэлтийн үндэслэл байхгүй гэсэн нэрээр. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй цэцийн хууль тогтоомжийг үндсэн хуультайгаа нийцүүлж өөрчлөхөөс өөр арга байхгүй.
- Төвийг сахих зарчмыг илүү тодорхой хуульчилж өгье
- Ил тод байдал гэдэг бол Үндсэн хуулийн шүүхийн хамгийн гол зарчим. Шүүх өөрөө үнэхээр маргаан шийдвэрлэж байгаа юм бол процесст оролцож байгаа талуудад ил тодоор маргаанаа явуулах ёстой. Тэнд дурдагдаж байгаа эрүүгийн шүүхэд ч гэсэн ил тод зарчим үйлчилдэг. Эрүүгийн шүүхэд ч гэсэн ил тод зарчим үйлчилдэг.
- Шүүх юм бол
ҮХЦ-ийн шийдвэрт тусгай саналаа бичээд тусгадаг зарчмыг оруулж өгье
. Урьд нь энэ өөрчлөлтийг оруулж өгсөн боловч шийдвэртээ биш тэмдэглэлдээ тусгана гээд тэмдэглэлээ нууц гээд хаачихсан. - Үндсэн хуулийн нэр томьёонд нийцүүлье. УИХ-д дүгнэлт оруулдаг ҮХЦ-ийн шийдвэрдлэдэг асуудлыг үндсэн хуульд маргаан гэж бичээгүй байна лээ. Маргаантай асуудал гэж бичсэн байна. Маргааныг хянан шийдвэрлэх биш маргаан хянан үзэх гэж бичсэн байна. Хэрвээ маргаантай асуудал хянан үзнэ гэж байгаа бол ҮХЦ одоогоор шүүх биш гэсэн үг. ҮХЦ УИХ-д шийдвэрийнхээ үндэслэл, үр дагавраараа тайлбар хийх эрх, үүрэгтэй байх ёстой.
- Бид дээд шүүхийн шүүгчийг хөдөлмөрийн насаар нь тэтгэвэрт гаргаж байгаа. ҮХЦ шүүх юм бол энэ стандартаар хуульчлагдах ёстой.
ҮХЦ үнэхээр шүүхийн хэлбэртэй байх гэж байгаа бол 5 зарчмыг барих хэрэгтэй. Эдгээр зарчмуудыг олон жил ярьлаа. Одоо энэ тогтсон стандартыг дахин судалъя гээд цаг авах хэрэггүй. Тэгэхгүй бол үндсэн хуулийн цэц гэж огт сонгогдоогүй, ард нийтэд тайлан тавьдаггүй, үйл ажиллагаа нь ил бус мөртлөө хууль тогтоодог 9 хүн гарчихлаа. Одоо наад хүмүүс чинь хууль тогтоох нь битгий хэл үндсэн хууль тогтоогоод эхэллээ.