Нийгэм
Турк улсаас хүүхдийн номын өргөөнд 80 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулна
2015-12-23 02:08
Туркийн ТИКА байгууллагаас Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөнд 80 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулна
. Тоног төхөөрөмж нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тус номын сангаар үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой юм байна. Тоног төхөөрөмж гардуулах ёслолд Туркийн элчин сайд оролцох юм байна.
Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө нь өнгөрсөн 11 сарын 26-ний өдөр тус дүүргийн 3-р хороонд нээлтээ хийсэн юм.
-
103.57.94.*
Зочин
2015-12-23 18:02
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах