А.Гантулга : Төрийн банктай хамтраад 'Буянт-Ухаа' хорооллуудынхаа хэмжээнд 8 хувийн зээл олгоно
ТОСК Төрийн банктай хамтран "Буянт-Ухаа" хорооллуудынхаа хүрээнд 8 хувийн зээл олгохоор болжээ. Энэ талаар ТОСК-ийн захирал А.Гантулгаас тодруулсан байна.
-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ?
8 хувийн зээл зогссон нь иргэдэд хүндээр тусч байгаа. Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Хуулиа дээдэлж хүндлэх нь бидний үүрэг. Гэхдээ цэц буруу шийдвэр гаргасан. Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байсан. Тэгээгүй . Манайх дандаа уул уурхай гэж ярьдаг боловч барилгын салбар Монгол орны эдийн засгийн 30-40 хувийг авч явдаг
. Ингээд эдийн засгийн мөлхүүлээд хажуугаар нь улстөр орсонд харамсч байна. Үүнээс болоод энгийн иргэд хамраараа газар хатгана гэдэг шиг л юм болж байна. Бид ийм нөхцөл байдлаас гарахын тулд нэлээн ажиллаж байна. Барилга хот байгуулалтын яам гэхэд л Голомт банктай хамтраад асуудлыг шийдээд явж байна. Бид ч гэсэн Төрийн банктай хамтраад зөвхөн “Буянт-Ухаа” хорооллуудынхоо хэмжээнд ипотекийн зээлээс өөр нөхцөлөөр ажиллая гэсэн байр суурьтайгаар эхний алхамуудаа хийж байна.
-Төрийн банкнаас ямар байдлаар зээл олгох вэ ?
Ерөнхий сайд, төрийн банкны захирал бид 3 уулзаж ярилцаад, гарын үсэг зураад 8 хувийн зээлээ олгоод эхлэх байх. Ер нь юм болгоныг төрийн оролцоотойгоор хийдгээ больё гэж үзээд байгаа. Бид Голомт банк, МИК-тай яриад дэмжигдсэн, цаашлаад бүх банкны захиралуудтай ярилцана.
-Иргэдийн зүгээс ипотекийн зээлийнхээ хүүг багасгаас гэсэн хүлээлт байгаа. Зарим судлаачид ийм боломж байгаа гэж үзсэн. Арилжааны банкыг оруулахгүйгээр төр өөрийн мэдлийн банкаараа юм уу ТОСЗ дангаараа ипотекийн салбараа хариуцаад явж болдоггүй юм уу ?
Нэг гарц байна. Ямар ч улсад орон сууцны бодлогыг төр нь авч явдаг
. Төр нь яаж авч явах вэ гэхээр ТОСК шиг байгууллагаа хуульчилаад өгчихдөг юм байна. Өөрөөр хэлбэл бүх эрхийг нь хуулиар хамгаалж өгнө гэсэн үг. Тэгэхээр бид өнөөдөр бага, дунд орлоготой иргэд, төрийн албагч, зорилтот бүлэг рүү хандсан орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд хялбар болж байгаа юм.
Хувийн барилгын компаниуд барилгаа барихаас гадна хажуудаа ББСБ байгуулаад түүгээрээ дамжуулаад иргэддээ зээл өгчихдөг. Үүнээс гадна бид иргэддээ итгэх ёстой. Голомт банк , МИК-ийн тавьсан өндөр шалгууруудыг ард түмэн дийлэхгүй байна
. Үүнийг бид бодлогоор дэмжиж, авч байгаа байрыг нь баталгаа болгоод зээлийг олгох хэрэгтэй
. Банкны нэхээд байгаа давхар баталгааг иргэд нь дийлэхгүй байна. Яг үнэнийг хэлэхэд бололцоотой хүмүүс нь бүгд орон сууцаа авчихсан байгаа. Харин үлдсэн 186 мянган айл өрх нь бололцоогүй, 10 хувиа арай гэж бүрдүүлээд 30 хувиа төлж чадахгүй хүмүүс байна. Эд нарт л хандсан бодлого явуулах ёстой.
-Зээлийн хүүг нь буулгаж болох уу ?
Хүүг 6% хүртэл бууруулж болно.
-ТОСК Буянт Ухаа 2, Хангай хорооллоос гадна дэд бүтцэд холбосон өөр ямар газруудад яг ийм бага үнэтэй жишиг хорооллын төслийг үргэлжлүүлэх вэ ?
7-р хороонд Эко яармаг гээд том хороолол босно. 50 га газарт төлөвлөлт хийж байна. Нийслэлтэй хамтраад 15 га газарт төлөвлөлт хийх гээд явж байна. Ер нь бид өндөр байшин бариад, хуаран маягийн юм хийхийг хүсэхгүй байна. Орчин үеийн гэр хороолол гэдэг ямар байх ёстой юм. 21-р зуунд Монгол гэрт яаж амьдрах вэ гэдгийг харуулсан том төсөл хийж байгаа. Мөн хотоос зайдуу 2, 3 давхар хаусуудыг барина. Аймаг болгондоо 1000 айлын орон сууцаа бариад явна. Үүнээс гадна түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж бодож байна. Түрээсийн орон сууцны үнэ өнөөдөр их өндөр байна.
-ТОСК хөөсөрсөн барилгын үнийг буулгаж чадсан ч гэсэн өнөөдөр чанарын асуудал яригдаад байна?
Олон юман дотроос ганц хоёр алдаа гарна. Таван айл хэл ам хийгээд асуудлыг нь шийдээд өгчихсөн байгаа. Хүн юмыг сайнаар биш дандаа муу муухайгаар харах юм. Олон нийтийн сүлжээгээр ТОСК руу дайрсан мэдээлэл зөндөө явсан. Бүтээн байгуулсан компаниудыг доромжилсон мэдээлэл ч их явсан. Үүнийгээ болих хэрэгтэй. Техник технологи хөгжсөн 21-р зуунд Монгол орон дандаа муухайгаараа байна гэж юу байхав.
-Нэг үеэ бодвол орон сууцны үнэ буурсан. Үүнээсээ буурах боломж байгаа юу ?
Нэг метр квадрат байрыг 500-700 мянгад өгөх боломж байна
. Үүнийг бодлогоор зохицуулах ёстой. Зарим барилгын компаниуд барьсан байраа хямд үнээр заръя гээд санал тавьж байна. Надад эрхийг нь өгөөд хөрөнгө мөнгийг нь зохицуулаад өгвөл энэ боломж нээлттэй байгаа.
-
202.70.40.*
иргэн
2015-12-23 14:28
Таван айл хэл ам хийгээд асуудлыг нь шийдээд өгчихсөн байгаа өөрөө эхлээд зөв боловсон бай хэл ам хийгээд гэж ойлгож авахгүй алдаа дутагдал асуудал гарсаныг нь засаж залруулсан гэвэл болж байна шд тэгээд дараа нь юмыг харлуулахаа боль гэж ярих нь зөв0 0 Хариулах
-
202.70.40.*
иргэн
2015-12-23 14:25
Таван айл хэл ам хийгээд асуудлыг нь шийдээд өгчихсөн байгаа гэж байна юмыг муухайгаар харах харлуулах хэрэггүй гэсэн байна з0 0 Хариулах