Г.Уянга гишүүн Монголбанкны ерөнхийлөгчийг ямар учраас АТГ-д өгөв ?
УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөл мэдээлэл хийх үеэр Г.Уянга гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-т өгч шалгуулна гэдгээ мэдэгдсэн.
Г.Уянга гишүүний дэлгэсэн Монголбанкны ерөнхийлөгч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө тараасан мэдээллийн төлөө энгийн ажилчин залууг “мэдээлэл задруулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг эсэргүүцсэн
нь энэ аж. Тодруулбал, Г.Уянга гишүүнд хандан Монголбанкны ерөнхийлөгчийн талаар мэдээлэл хийсний дараа тухайн залууг ажлаас нь халж, хэрэг үүсгэн шалгаад байгаа талаар захидал ирүүлсэн байна. Энэ талаар Г.Уянга гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэнийг хүргэе.
" Өглөө ажлын ширээн дээр огт танихгүй залуугийн захидал угтлаа. Хэд хоногийн өмнө ирж уулзаад өрөөнд баахан уйлж байгаад гарсан бүсгүйн хүүгээс ирсэн бололтой. Өнгөрсөн 3 сард Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын газрын дарга нартаа тараасан тэрбум тэрбум төгрөгийн баримтыг дэлгэсний дараа Н.Золжаргал ерөнхийлөгч Ш.Чулуунбаатар гэдэг энэ залууг хэлмэгдүүлж, ажил амьдралаар нь тоглож эхэлжээ. Харин одоо би Н.Золжаргал ерөнхийлөгчийг өөрийг нь АТГ-т өгөхөөр шийдлээ. АТГ-аа дахин нэг шалгая даа бүгдээрээ. Ирсэн захидлыг бүрэн эхээр нь сийрүүлэв.
УИХ-ын гишүүн Г. Уянга танаа
Таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.
Шинэбаатар овогтой Чулуунбаатар миний бие тантай уулзах хүсэлтийг таны туслахад хэд хэдэн удаа тавьж байсан боловч таны цаг зав хомс байгааг харгалзан энэхүү захидлыг хүргүүлж байна. Би сүүлийн нэг жил шахам хугацааны туршид өөрийн амьдралтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танд учирлахын тулд энэхүү захиаг бичлээ. Миний бие 2010 онд Турк улсад сурлагын амжилтаараа Турк болон олон улсын оюутнуудыг манлайлан, шилдэг оюутан шагнал хүртэж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн, их сургуулиа төгсөж ирсэн билээ. Эх болсон орныхоо хөгжил дэвшилд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулах чин хүсэл маань намайг эх орон руу минь хөтөлсөн юм. Улмаар 2011 оноос ажил амьдралын гараагаа Монгол банкинд эдийн засагчаар эхэлж, Монгол төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байлаа. Богино хугацаанд ахлах эдийн засагчийн албанд дэвшиж Монгол банкны баярын бичиг, үнэ бүхий зүйл, шилдэг ажилтанд хоёронтоо нэр дэвшиж нэр төртэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөж байлаа.
Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр та өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монгол банктай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлсний дараа энэ асуудалд Монгол банкнаас намайг буруутгасан юм. Ингээд миний хөдөлмөрлөх эрхийг энэ оны 3 сараас хойш хааж, ажиллуулахгүй байгаа бөгөөд мөн халсан шийдвэр гараагүй. Энэ хугацаанд эд хөрөнгийн асар их хохирол, сэтгэл санааны гүн хямралд орлоо. Монгол улсын иргэн хүний хувьд өөрийн хууль ёсны эрхээ хамгаалуулах зорилгоор Монгол банкийг хариуцагчаар татан Иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэний талд буюу миний талд шийдвэр гаргасан юм.
Хэдийгээр тийм боловч Монгол банкнаас намайг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн бөгөөд 2015 оны 10 сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 164.1-т зааснаар банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Харамсалтай нь би тантай энэ амьдралдаа уулзаж байгаагүй, таныг танихгүй, тантай ямар ч холбоогүй байтал энэ асуудалд намайг буруутгах боллоо
.
Иймээс та хууль хяналтын байгууллагад үнэн бодит байдлыг тайлбарлаж, энэ хэрэгт намайг гэм буруугүй гэдгийг нотолж өгнө үү хэмээн таниас хичээнгүйлэн хүсье.
Захиал бичсэн Ш.Чулуунбаатар
2015 оны 12-р сарын 16-ны өдөр
“Хүмүүс нэг нэгэндээ ухаалгаар хандаж чаддаг бол хүн төрөлхтөн тамд байсан ч аз жаргалыг цогцлоож чадах байсан болов уу
.”
-
122.201.22.*
zochin
2016-01-04 22:55
khunii muu uzej baij, zarim neg khumuusiig horlokh sanaa chin iim gaid khurgej baigaa daa zaluu min. Zugeer muruuruu baisan bol zugeer baisan baikh.0 0 Хариулах
-
202.9.40.*
Зочин
2015-12-24 14:45
Уянга гишүүн мэдээллийг хаанаас авснаа хэлэх нь зөв.гэмгүй хүнийг хэлмэгдүүлж болохгүй.нээрээ нууц байх юм бол яагаад ил болов.Элдэв сенсаацаариард түмнийг гэмгүй хүнийг төөрөгдүүлж хохироож болохгүй0 0 Хариулах