Хууль
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ?
2015-12-24 04:01
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийн дагуу худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь
татварын нэгдсэн системд холбогдон баталгаажсан төлбөрийн баримтыг 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэвлэж олгоно
.
Худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч НӨАТ-ын хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ?
- Тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан төлбөрийн баримтыг бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр худалдан авагчид олгох
-Хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан татварын нэгдсэн системд илгээх
Албан татвар төлөгч буюу хувь хүн НӨАТ-ын хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ?
- Худалдан авалт бүртээ төлсөн НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах
- Сугалааны тохиролтой төлбөрийн баримт авах
Дэлгэрэнгүй мэдээллийг татварын албаны төлбөрийн баримтын https://ebarimt.mn цахим хуудас болон 1800-1288; +976-11-315438 утсаар авна уу.