Хууль

Ирэх оноос 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг ачина

М.Энхмаа
2015-12-24 10:14

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоолоо.

Уг хурлаар нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачихаар шийдвэрлэжээ.
Мөн тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ : 
- Тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх
- Ачсаны дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлөх
- Түр саатуулах хашаа, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг  2000 м²-аас доошгүй байх
- Зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар  
тогтоожээ. 
Түүнчлэн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл ачих төлбөр болоод түр саатуулах хашаа /байр/-ны  нэг хоногийн төлбөрийг дараах байдлаар тогтоосон байна. 
Энэхүү журмыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
 
 

 


  1. 182.160.38.* Зочин 2015-12-25 13:27
    zogsooloo shiideegui baij yun achih ve bolimoor yum a