Дэлхийд

CNN 2016 онд аялах ёстой 16 орны нэгд Монголыг онцоллоо

trends.mn
2015-12-24 17:25

CNN олон улсын мэдээний агентлагаас гаргасан 2016 онд аялах ёстой 16 оронд Энэтхэг, Хондурас, Уганда, Мадагаскар зэрэг маш ховор сонин байгаль, аялал жуулчлал түүх соёлын өвтэй 15 орны хамт Монгол орон багтжээ. Монголын талаар Чингис хааны төрсөн нутаг, Хятад Оросын дунд байрладаг, ид шидийн мэт алтан элстэй говь нутагтай, хамгийн сийрэг хүн амтай,   Монголын сайн сайхны нууц нь энгийн эгэл амьдралын хэв маягт нь оршдог  гэж тайлбарлажээ. Мөн ЗГ-аас Улаанбаатараас бүх аймгийг хатуу хучилттай замаар холбож байгааг онцолж, 5-9 сард аялах, наадам үзэхийг санал болгосон байв. 

Секрет Компасс компанийн захирал Том Бодкиний "Монгол орон жинхэнэ трэнд арай болж амжаагүй байна. Алслагдсан шиг алслагдсан энэ оронд хийх аялал эр зоригийн, үнэн, бодитой санагддаг" гэсэн сэтгэгдлийг Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан зурагт зүүжээ.