Сонгуулийн хуулийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар намуудын өргөн барьсан Сонгуулийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 86.7 хувийн саналаар баталлаа.
Хуралдааны үеэр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй дараах саналаар санал хураалт явуулсан байна :
- Сонгуулийн одоогийн 48/28 гэсэн тогтолцоог хэвээр хадгална
- Сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгоно
- УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр сонгуулийн жилийн 6-р сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна
- Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр сонгуулийн жилийн 10-р сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна
- Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно
- Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа хэсгийн хорооноос 50 хувийг сонгож 24 цагийн дотор гараар давхар тоолно
. Гар тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна.
Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжсэн байна.