Мега төсөл

Улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрүүлэх 'Монцемент үйлдвэр'-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурна

Bolor Rose
2015-12-28 01:54

"Монцемент үйлдвэр" төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-иуд гарын үсэг зурна. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 16 зүйлтэй бөгөөд гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах, Засгийн газар, Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, нийгмийн асуудал болон бусад гэрээний үндсэн асуудлуудыг тусгасан байна. 

Бүрэн автоматчилагдсан, байгаль орчинд ээлтэй технологи бүхий хуурай аргынцемент, шохойн үйлдвэрийн энэ төсөл улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг, нийт 458.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх тооцооллыг хийсэн байна. Мөн 375 иргэнийг ажлын байраар хангах аж.

Монцемент үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тонн чулуунцар, нэг сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх юм.