Нийгэм

Оны шилдэг компани, бизнес эрхлэгчдийг өнөөдөр шалгаруулна

Bolor Rose
2015-12-28 02:59

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2015” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 13:00 цагт Шангри-Ла Хотел, Улаанбаатарт болно.

Ёслолын ажиллагааны зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд өнгөрсөн жилийн хувьд Аж үйлдвэрийн танхимаас  оны онцлох 10 аж ахуйн нэгж, онцлох бизнес эрхлэгчдийг шалгаруулсан юм.