УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намд элслээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намд элссэн тухайгаа намын батлах бүхий зурагаар өөрийн фэйсбүүк пэйжнээ зарлажээ. Тэрээр намын батлахын зурагтай хамт
Хүнд #ХҮН л хэрэгтэй
Төрд бүр ч хэрэгтэй...
#Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр
гэсэн давхар давхар утга агуулсан 3 мөр оруулсан байв. ХҮН намыг үүссэн цагаас С.Ганбаатарын нам, С.Ганбаатар ард нь бий, С.Ганбаатар элсэнэ гэхчлэн үргэлжилсэн цуу яриа үнэний ортой байсан нь өнөөдөр тодорхой боллоо. С.Ганбаатар гишүүнийг элсүүлснээр энэ оны 2 сард мэндэлсэн ХҮН нам жил хүрэхгүй хугацааны дотор парламентад суудалтай нам болж "томорлоо". Олон нийтэд нэр нөлөө бүхий, бие даан тоглож ирсэн улс төрчийг элсүүлснээр бүрэлдээд удаагүй шинэ улс төрийн нам ирэх оны сонгуульд хэр амжилттай оролцох вэ, улстөрийн орчинд сонирхолтой өрөг үүслээ.
Хүнд #ХҮН л хэрэгтэйТөрд бүр ч хэрэгтэй... #Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр
Posted by Ганбаатар Сайнхүү on Monday, 28 December 2015
-
59.153.114.*
Зочин
2015-12-29 16:55
ok0 0 Хариулах