Нийгэм
IT-ийн салбарт дэвшил авчрах лабораторитой боллоо
2015-12-30 03:58
21-р зуунд компьютер, интернет, программ хангамж, мэдээллийн технологийн салбарт тулгуурласан шинжлэх ухаан, инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт, өндөр технологийн бизнесийн олон шинэ чиглэлүүд хүч түрэн орж ирж байгаа билээ.
Шинэ Монгол Технологийн дээд сургууль Ай Ти Зон ХХК-тай хамтран “Computational Science & Software Engineering Lab” нэртэй лабораторийн нээлтийг хийжээ. Лабораторид гадаадын их дээд сургуулийн судалгааны багуудыг татан оролцуулж, их өгөгдөл боловсруулах, инженерчлэлийн тооцооллын симуляц болон загварчлал хийх, график дизайн гаргах,Монголдоо анх удаагаа био-нанотехнологийн молекуляр тооцооллыг хийх
зэрэг сургалт,судалгааны томоохон төсөл хөтөлбөрийг явуулах боломж нээгдэж байгаа юм байна.
-
103.57.92.*
Зочин
2016-01-03 19:19
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах