Сонгуулийн хууль хэрхэн өөрчлөгдсөн бэ ?
УИХ-д суудалтай намууд болон нам, эвслийн бүлгүүдийн зөвшилцлийн үндсэн дээр Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн тухай хуульд орсон томоохон өөрчлөлтүүдээс хүргэж байна.
- Бүх сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулна
. Ингэхдээ УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт явуулахаар тусгасан.
- Сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувийн саналыг гараар давхар тоолно. Техник хэрэгсэл ашиглан тооллогын явцыг дэлгэцэээр харуулж баримтжуулахаас гадна нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг байлцуулж ил тод явуулна.
- 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог хэвээр үлдээсэн. Гэхдээ сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой
.
- Сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгоно.
- Сонгуулийн зарцуулалт, тайлагналт сонгогчдод ил тод байна.
- Нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй байршуулна.
- Нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ 5-15 сая төгрөг байна.
- Нэр дэвшигч өөрийн орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнана.
- Сонгуулийн маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ.
- Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг байсныг өөрчилж, 100 хувь мажоритор тогтолцоогоор явуулна.
- Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагын дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.
- Төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвших боломжтой.
-
103.57.92.*
Зочин
2016-01-03 19:19
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах
-
103.57.94.*
Зочин
2016-01-02 18:53
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах
-
59.153.115.*
зочин
2015-12-30 16:46
Луйварчидаа эхний 10-15 багтааж жагсаасан намд саналаа егмеергуй юм шив дээ Энэ сонгуулийн Сонгогчдын уриаг"Терийг луйварчдаас цэвэрлэе " гэвэл ямар вэ Уунийг сонгогчид бид л хийж чадна Сонгуулиар л шийдэх болно0 0 Хариулах