Нийгэм

Монгол Шуудан ТӨХК-ийн хувьцааг худалдах захиалга маргааш дуусна

Bolor Rose
2016-01-05 01:53

'Монгол шуудан' компанийн нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд арилжаалахаар болсон билээ. Хувьцааг худалдаалах захиалга өнгөрсөн сарын 28-аас эхэлсэн бөгөөд маргааш буюу 6-ний өдрөөр дуусах юм байна.  Хэрвээ та хувьцаагаа хараахан худалдаж авч амжаагүй байгаа бол хэрхэн  захиалгаа өгөх, ямар хэмжээтэй хувьцааг хэдэн төгрөгөөр худалдан авч болох дэлгэрэнгүй мэдээллийг дор хүргэж байна. 

Хувьчлах хувь, хэмжээ: 34%

Нэмж гаргах хувьцааны тоо: 33,859,363 ширхэг

Нэгж хувьцааны үнэ: 185 төгрөг

Нийт татан төвлөрүүлэх хөрөнгө: 6.263 тэрбум төгрөг

Хөрөнгийн зарцуулалт: Авто замын логистикийн үйлчилгээ

Захиалга авах хугацаа: 12-р сарын 28-аас 1-р сарын 6 

Та захиалга өгөхдөө: 

Монгол шуудан компанийн хувьцааг худалдах андеррайтерээр "Гаүли ҮЦК" ажиллаж байгаа тул та бүхэн сонирхсон асуултаа 70153300-ээс лавлах боломжтой юм байна.