Нийгэм

Санхүүгийн зах зээлийн үндэсний форум болно

Bolor Rose
2016-01-05 07:22

Санхүүгийн Зохицуулах Хороо, АХБ-Ядуурлыг Бууруулах Японы Сан хамтран Санхүүгийн зах зээлийн үндэсний форумыг энэ сарын 15-нд Төрийн Ордонд зохион байгуулна. Үндэсний форумаар:

-Монгол Улсын урт хугацааны хөгжил ба Санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги 

-Хөрөнгө оруулалтын шинэ орчин – Санхүүгийн зах зээл

-Санхүүгийн үйлчилгээний хүртээмж – Ядуурлыг бууруулах арга зам  

-Банк, даатгалын салбар – Хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель

-Компанийн засаглал, аудит, тайлагнал

-Хууль ба Санхүүгийн зах зээлийн хөгжил гэсэн ерөнхий сэдвүүдийн хүрээнд нэгдсэн болон салбар хуралдаануудыг зохион байгуулах юм байна.

Түүнчлэн форум хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд эхлүүлж, Япон улсаас Монгол Улсад суугаа ОББЭЭСайд Т.Шимизү, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа, Сангийн сайд Б.Болор, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Дэмбэрэл, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, бусад панелистууд тодорхой сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцох ажээ. 

Форумын хөтөлбөр болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийн pdf файлыг энд хавсаргалаа