Хууль

Хөдөлгөөнт зураг : Жолооч таны зөрчлийн оноо ямар тохиолдолд хасагдах вэ ?

М.Энхмаа
2016-01-05 08:50

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зарим заалт энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газраас цахим системд шилжих, програм зохиох зэрэг ажлуудыг эхлүүлсэн бөгөөд дууссаных нь дараа зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлж эхлэх ажээ. Мөн зөрчлийн оноог тооцохдоо тухайн жолоочийн 9-р сарын 1-ээс хойш гаргасан зөрчлийг тооцож, оноог нь нөхөж хасах асуудал яригдаж байгаа аж. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооч нар ерөнхий 10 оноо байх бөгөөд хуульд заасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд 1-5 хүртэлх оноог хасах юм байна. Энэмэтчилэн хасуулсаар зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах аж. Гэхдээ зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо автоматаар хүчингүй болно. Зөрчлийн оноог дараах байдлаар тооцож хасна.

Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах, хоёр жил зөрчил гаргаагүй бол 10 оноог бүтнээр нь сэргээх юм байна. 


  1. 202.131.227.* Hmm 2016-01-06 09:29
    Sonin huuli hiih yuma sogtuu hund joloo bariulval -2 onoo. gulgaad mashinii araas morgochihvol -5 onoo. davsaa oligtoi tsatsdaggui baij 2 gulgaal erh baihgui!! sogtuu hund 5 udaa zugeeree geed mashinaa bariulj bolno ho ho haha. zovhon mongold l baidag saihan sanaa baina
  2. 202.9.40.* Зочин 2016-01-05 23:37
    goy hiih yumaa.