Ерөнхийлөгч

Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу хүүхэд бүрт олгоно

М.Энхмаа
2016-01-06 02:21

Засгийн газраас сар бүр хүүхдэд олгодог 20,000 төгрөгийг амьжиргааны түвшинг нь харгалзан үзэж 20 бүлгээс 1-17 бүлгийн 0-18 насны хүүхдэд олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт хүмүүс төдийлөн таатай хандаагүй бөгөөд шийдвэрээ эргэж нягтлахыг хүсэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу хүүхэд бүрт олгох болсон талаар дурджээ.

Тэрээр, " Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм." гэж бичсэн байна.

 
 

  1. 202.179.28.* Зочин 2016-01-06 13:01
    Undsen huuli zurchsun huuli. Huniig garal uusel, shashin shutleg, bayan chineelegiig ul hargalzan huuli tegsh uilchleh yostoi