Нийгэм

'Boosting Mongolia' бизнес эрхлэгчдийн уулзалт болно

Bolor Rose
2016-01-06 03:28

Startup Mongolia байгууллага Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран дотоодын томоохон компаниуд болон гарааны бизнесүүдийг хооронд нь холбох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой Boosting Mongolia арга хэмжээг зохион байгуулна. 

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа томоохон компаниудад тулгарч буй асуудлуудыг шинэлэг аргаар шийдэх, инноваци, бүтээлч сэтгэлгээг үйл ажиллагааны цөм болгон шинэчлэх болон гарааны бизнест хамгийн хэрэг болдог санхүүгийн нөөцийг бүрэлдүүлэх арга замуудыг төрөлжүүлэх зэрэг олон ашиг тустай үр дүнг бий болгох үндэс болох юм. 

Түүнчлэн уулзалтад Нидерланд улсын энтрепренерын мэргэжилтэн Фрэд де Боер урилгаар хүрэлцэн ирж хоёр өдрийн турш Монгол залуучуудад өөрийн туршлага мэдлэгээс хуваалцах аж. Фрэд де Боер нь 1979 оноос эхэлж гарааны компаниудад зөвлөгөө өгч, амьдарч буй хотынхоо энтрепренёр экосистемд гар бие оролцсон туршлагатай нэгэн төдийгүй TerZaki компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч бөгөөд +10 гаруй компани амжилттай үүсгэн байгуулсан байна. 

Дашрамд дурдахад, Startup Mongolia байгууллага нь сүүлийн 5 жилийн хугацаанд энтрепренер экосистемийг бүрдүүлж, тус хүрээллийн хүрээнд гарааны компани болон энтрепренёр залуусыг дэмжсэн дотоодын болон олон улсын томоохон арга хэмжээ, сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар иржээ. 

Хаана: МХАҮТ

Хэзээ: 1 сарын 14,15 

Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс