УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн гацааг хэрхэн арилгах талаар танилцууллаа
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Монголбанк, МИК, банкнуудын холбоотой хамтраад Ипотекийн зээлийн явц, Цэцийн шийдвэрээс болж гацсан гацааг хэрхэн арилгах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга З.Энхболд :
Ард түмэнд хэрэгтэй, олон талын үр ашигтай энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал. Ипотекийн зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл явц тун төвөгтэй байсан. Гавьяат хуульч Б.Чимид хувь хүний өмч болох хүртлээ банкинд хадгалагддаг эд хөрөнгийг “барьцаалбар” хэмээн томьёолж, хуульд тусгасан. 2009 онд би Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад маш олон хүн эсэргүүцэж байв. Гэхдээ шинэ ойлголтыг суулгах шаардлагатай хэмээн үзэж, 2012 онд хууль баталсан. Ийнхүү уг хууль хэрэгжсэнээр өнөөг хүрсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэц “барьцаалбар” гэх ойлголтыг “орон сууц эзэмших эрхийн бичиг” гэж үзээд шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн иргэд эзэмшлийн орон сууц, автомашинаа барьцаалах гэх зэрэг зээлийн зарим үйлчилгээ зогсчихсон байгаа. Тиймээс Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзсэн. Ийм л шалтгаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг 100 хувь буруу гэж хэлж байгаа юм.
зээлдэгчийн эрх нэмэгдэж байгаа мэт боловч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдаж байна
. Зээлийн эрсдэл өсч, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн барьцааны үүргийг алдагдуулахад хүрч буй тул зээлийн хэлцэл анхнаасаа хийгдэхгүй байх эрсдэл үүссэн байна. Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэр гараагүй байсан бол 1 сард хамгийн багадаа 800 өрх, дунджаар 1300 өрх, 1 жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой байсан
.
Түүний танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.