Улсын их хурал

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд халдсан гэв

М.Энхмаа
2016-01-06 10:39

Хан-Уул дүүргийн 3-р хорооны оршин суугч, иргэн Ж.Наранцацрал "УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хууль зөрчсөн" гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч өнгөрсөн оны 6-р сард Монгол улсын үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Улмаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг буцааж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна.

Гэтэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн санаачилсан дээрх хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн өөрийн санаачилсан хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд халдаж, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан хэмээн үзсэн байна.