Нийгэм

Монгол-Хятад бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган болно

Bolor Rose
2016-01-07 02:16

Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган энэ сарын 13-нд Чингис зочид буудалд болно. Тодруулбал, БНХАУ-ын ГУАНЖУ хотын бизнесмен болон хөрөнгө оруулагчид, МУ-ын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчид, Гадаад хэргийн яам хамтран оролцох Монгол хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Чуулга уулзалтаар манай улсын бизнес эрхлэгчид өөрийн бизнестээ хөрөнгө оруулалтын орчныг хайх, бизнесменүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой БНХАУ-ын бизнес эрхлэгчидтэй биечлэн уулзах, өөрийн бизнесийг танилцуулахын зэрэгцээ БНХАУ-д бизнес эрхлэх боломжийг судлах, БНХАУ-аас хамгийн хялбар аргаар бараа бүтээгдэхүүн импортлох гарц болон, БНХАУ-ын аль бүс нутагт ямар төрлийн бараа бүтээгдэхүүн хамгийн өргөн сонголтоор байдаг тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.

Чуулганд БНХАУ-руу бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлох , бизнес эрхлэх хөрөнгө оруулах сонирхолтой Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, татвар төлөгч байгууллагыг оролцуулна. 

Чуулганы бүртгэл болоод  дэлгэрэнгүй мэдээллийг эндээс