Ж.Батзандан : Үндсэн хуулийн цэц авилгад идэгдсэн нь аль хэдийн тогтоогдсон
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Ц.Даваасүрэн : УИХ-аас сонгогдчихоод бид нарын дээр гараад ингээд сууж болохгүй. Цэцийн эрх мэдэл нь төрийн 3 өндөрлөг шигээ болчихсон байна.
О.Баасанхүү : Энэ хуулийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан юм болов уу. Энэ хуулийг хуулийн өөрчлөлт гэдгээр хэм хэмжээний зөрчил маягаар хэлэлцэж байгаа нь сүүлдээ асуудал үүсгэхвий. Хүний тухай яриад байна уу байгууллагын тухай яриад байна уу гэдгээ ялгаж салгах хэрэгтэй. Хүн ярья гэвэл надад ярих асуудал цөөнгүй байна. Албан тушаалийн эрэмбийг хэт доошлуулж монгол төрийг жижигрүүлж харагдуулахаа больмоор байна. Үүнийг би Гончигдорж гишүүнд хандаж хэлээд байна.
Ц.Нямдорж : Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор өш авах, тооцоо бодох журмаар өөрчилдгөө болимоор байна. Би цэцийг өмөөрөөгүй, үндсэн хуулиа хамгаалж байна
. Байнга эрх мэдэлтэй, ялагч байхаар хийсэн зүйл эргээд өөрийн толгой дээр мөндөр болж буудаг юм шүү. Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүс үүнийг битгий мартаарай. Үндсэн хуулиар хамгаалагдсан хугацаанд элдэв халдлага хийхээ болимоор байна. Үүнээс болоод улс төрөөс ангид байх ёстой хүмүүс үүнд ороогдоод байна. Цэцийн талаар хамгийн хатуу үг хэлэх ёс суртахууны эрхтэй хүн бол би. Гэхдээ би тийм зүйл ярихгүй.
Д.Ганхуяг : Саяхан нэг зүйлээр үндсэн хуулийн цэц буруу ажиллаад байна гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хэн нэгний захиалгаар ажилладаг нь ил болсон. 570 аваад л УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг нь хязгаарлаж, хэрэгжүүлэх боломжгүй болгосон
.
Ж.Батзандан : Үндсэн хуулийн цэцийн асуудлыг эргэн харах болсон. Нямдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг цэцийн гаргаж байгаа шийдвэрт нь хяналт хийж, ажлаа хийж чадаж байна уу гэсэн судалгаа явуулсан. Ингээд цэц ажлаа хийж чадахгүй, хээл хахуульд идэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан
. Олон зүйлээс Цэцийг үндсэн хуулийнхаа эсрэг, Монгол улсынхаа эсрэг ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улстөрчид тэтгэвэрт гарахаараа ҮХЦ-д очиж суудаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Насны хязгаар зааж өгөх нь зөв.