Нийгэм

А.Гансүх : Өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгосон

М.Энхмаа
2016-01-07 04:04

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа төмөр замын хэрэгтэй холбоотойгоор тайлбар хийсэн байна.

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх:

" Намайг зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Батзаяа холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа явцын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр андуурсан эсвэл таамагласан, хардсан ташаа мэдээлэл яваад байна. Үүнтэй холбоотойгоор төмөр замтай холбоотой ам дамжсан хов живийг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. 2013 онд би өөрийн хүсэлтээр төмөр замтай холбоотой асуудлыг АТГ болон цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. АТГ болон цагдаагийн байгууллага шалгаад албан тушаалаа урвуулан ашигласан гэмт үйлдэл тогтоогдоогүй гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн. ” гэжээ.

Түүний мэдээллийг бүрэн эхээр нь доор хүргэлээ.