Нийгэм

Ирвэс хамгаалагч залуугийн талаар соошиалд

М.Энхмаа
2016-01-08 04:50

Өнгөрсөн оны 11-р сард “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу машинаа тавихаар гараад нас барсан байдалтай олдсон хэрэг гарсан. Тодруулбал, биологич залуу болох Т.Лхагвасүмбэрэл нь Ирвэс хамгаалах сангийн Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт орших Тост Тосон Бумбын нуруун дах хээрийн судалгааны төвд ажилладаг байсан бөгөөд 2015 оны 11 сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болж, 6 хоногийн дараа  Хөвсгөл аймгийн нутгаас нас барсан байдалтай олдсон. 

Талийгаач залуугийн үхэл тэр дороо шуугиан тарьж, олны анхаарлын төвд орсон юм. Цагдаагийн байгууллага түүний хэргийг шалгаж эхэлсэн ч хүмүүс амиа хорлосон, уул уурхайн компанитай холбоотойгоор бусдад алуулсан хэмээн төрөл бүрийн таамаг дэвшүүлэн шуугиж эхэлсэн. 

"С1" телевизийн Цензургүй багийнхан талийгаач залуугийн нас барсан хэргийн мөрөөр эрэн сурвалжилж 2 хэсэг цуврал нэвтрүүлэг бэлтгэснээ өнгөрсөн өдрүүдэд олны хүртээл болгосон юм. Цуврал нэвтрүүлгээр гарсан хамгийн ноцтой мэдээлэл нь талийгаач залуугийн нас барахаасаа өмнө утсандаа бичиж үлдээсэн бичлэг байсан юм. Ийнхүү нийгмийг цочроосон энэ хэргийн талаарх зарим нууц мэдээлэл ил болсноор нийгмийг, тэр дундаа цахим ертөнцийг донсолгож байна.

Ирвэс хамгаалагч залуугийн нууцлаг үхэлтэй холбоотой  жиргээ, постуудыг доор тоймлолоо. 

 

О.Баасанхүү гишүүн нэгэн ярилцлагадаа талийгаачийн хамгаалж байсан Тост Тосон Бумбын нуруунд  ашиглалтын 21 лиценз байдгийн заримыг нь УИХ-ын гишүүд эзэмшдэг талаар дурдаж байжээ.

 

Зарим хүмүүс талийгаач залуугийн үхлийн цаана уул уурхайн компани болоод УИХ-ын гишүүд байх магадлалтай гэсэн хардлага тээж байна

 

 

Нутгийнх нь залуу нас барчихаад байхад Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд чимээгүй байгааг гайхах хүмүүс олон байна

 

@lchinbat хэмээх жиргээч ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр урамшуулна гэсэн байна. 

 

Талийгаачийн гар утасны бичлэгт "Муу формны гол болсон новшнууд ажлаа хийсэн бол би эд нарт барьцаалагдахгүй байх байлаа" гэсэн яриа бичигдэж үлдсэн байна.

 

Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байхад цагдаагийнханы ажлыг нь хийлгэхгүй ингэж хөөсрөх нь буруу гэж үзэж байгаа хүн цөөнгүй байна. 

 

 

@batengineer ирвэс хамгаалагч залуугийн хэргийu илрүүлэх явцын талаар таамаг дэвшүүлжээ.