Нийгэм

Ирвэс хамгаалагч залуугийн хэргийн талаар УЕПГ-аас мэдэгдэл гаргалаа

Bolor Rose
2016-01-11 01:48

Ирвэс хамгаалагч залуугийн хэргийн талаар УЕПГ-аас мэдэгдэл гаргалаа.  Мэдэгдэлдээ:

“Ирвэс хамгаалах сан”-д биологич ажилтай “Л”-н амь насаа алдсан хэрэгт УЕП М.Энх-Амгалан холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна. “Ирвэс хамгаалах сан”-д ажилтай 28 настай “Л” нь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон байна. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.

Талийгаач “Л”-ийг мөн өнгөрсөн оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрхи 2 хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харъяаллыг тус тус тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна" гэжээ. 

 


  1. 202.70.46.* Зочин 2016-01-11 20:16
    Shalgaj buruutai hvmvvsiig olj shvvhed uguh heregtei