Нийгэм

Ерөнхий боловсролын сургуулиудад тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олгоно

Bolor Rose
2016-01-11 03:04

БСШУЯ-аас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд200 сургуульд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон бөгөөд тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болно. Тэтгэлэгт шалгаруулалтад 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгарч тус бүр 3000 ам доллар буюу 6 сая төгрөгийг гардуулахаар болжээ. 

Тэтгэлэг гардуулах энэхүү төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын Засгийн газар БСШУЯ хэрэгжүүлж буй 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх  бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын төвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх,  чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байгаа ажээ.