Нийгэм

200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх төв ирэх пүрэв гаригаас иргэдэд үйлчилнэ

Bolor Rose
2016-01-11 03:26
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд албан ёсны нээлтийг ирэх пүрэв гаригт хийхээр болжээ. Тус төв иргэдэд төрийн 204 төрлийн үйлчилгээ үзүүлнэ. 
Иргэд дараах байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Үүнд:
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
-Захирагчийн ажлын алба
-Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК
-Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
-Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
-Ус сувгийн удирдах газар
-Нийслэлийн Архивын газар
-Нийслэлийн Аялал жуулчлалын газар
-Нийслэлийн Агаарын чанарын алба
-Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
-Нийслэлийн Боловсролын газар
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
-Нийслэлийн Өмчийн харилцааны газар
-Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
-Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
-Нийслэлийн Хөдөлмөрийн газар
-Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
-Нийслэлийн Авто замын газар
-Нийслэлийн Татварын газар
-Нийслэлийн Эрүүл мэндийн газар
-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
-Нийслэлийн Соёл урлагийн газар
-Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
-Нийслэлийн Онцгой байдлын газар
Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.