Улсын их хурал
Ирэх сонгуулиар 21 мандатыг нийслэлд хуваарилах хүсэлт гаргажээ
2016-01-12 04:27
НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт хүргүүлсэн байна.
НИТХ-ын дарга Д.Баттулга хүсэлтдээ:
“Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд тусгасан дүнгээр нийслэлд Монгол улсын нийт хүн амын 44 хувь буюу нэг сая гурван зуун мянга гаруй нь оршин сууж байна. 2008, 2012 онуудад УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэлийн сонгогчдыг тоог үл харгалзан хуваарилж ирсэн.
Иймээс 2016 оны сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтоохдоо иргэн нэг бүрийн эрх, эрх ашгаа төвлөрүүлжх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч, 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хуваарилахыг нийслэлийн нийт иргэдийн өмнөөс хүсэж байна.” гэжээ.
-
202.170.69.*
Гөлөг
2016-01-14 13:34
Баттулга зүгээр л манай нам нийслэлд ялмаар байна квотоо ихэсгэж өгөөчээ гэж хэлчихэж болдоггүй юм байхдаа... Дархан, Эрдэнэт хоёр 4 мандатай гэтэл нийслэл 14 болоо юм биш үү0 0 Хариулах