Засгийн газар

Улаанбаатарт 350 айлын орон сууцыг хямд үнээр түрээслэх боломжтой боллоо

М.Энхмаа
2016-01-12 05:32

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Улаанбаатар хотод баригдсан 350 айлын орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байгаа аж.


  1. 202.21.109.* Зочин 2016-01-12 18:47
    ovoodoo
  2. 103.23.51.* Зочин 2016-01-12 16:45
    yaj hamragdah we