Нийгэм

Зорчихоор хүлээж байгаа автобусаа хаана явж байгааг Android утсаараа мэдэх боломжтой боллоо

Bolor Rose
2016-01-13 03:58

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргажээ. Тус аппликейшнээс та  нийтийн тээврийн чиглэл болон автобусны буудлуудын мэдээлэл, ойролцоох автобус болон буудлын мэдээлэл, тухайн чиглэлийн эхлэх дуусах цаг, автобусны тоо, хоорондын интервал болон өдөр тутмын мэдээ мэдээллийг авах боломжтой юм.

Түүнчлэн та өөрийн суух чиглэлийн автобусаа хаана явж байгааг, хэдэн буудлын дараа ирэхийг энэхүү аппликейшнээр мэдэж болох юм байна. Өөрөөр хэлбэл, та хэзээ автобус ирэхийг мэдэхгүй хүлээж зогсохоо болих юм байна.

Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах болно.

Play Store дээрээс “UB smart bus” гэсэн хайлт хийж аппликейшнээ суулган доорх зурган зааврын дагуу ашиглаарай. 

 

 

 

 Play Store дээрээс “UB smart bus” гэсэн хайлт хийж аппликейшнээ суулган ашиглаарай.  

 

 


  1. 202.21.109.* Зочин 2016-01-13 12:37
    ene tegeed yag zaahu?