Дэлхийд

ОХУ-д Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна

Bolor Rose
2016-01-14 01:58

 Оросын Холбооны Улсын М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургууль, Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутныг шалгаруулж, ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр дараах мэргэжлүүдээр суралцуулна.

- М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан   
-Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуульд олон улсын харилцаа ба эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрхзүй ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрхзүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан

Тавигдах шаардлага: 
-  25 хүртэлх насны Монгол Улсын иргэн

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа

-ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй  төгссөн

-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа

-ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа

Бүртгэлийн хугацаа: 
2016 оны 1 сарын 20- 2 сарын 15 

Бүртгэл болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.meds.gov.mn/rosneft17