Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзанданг томиллоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ дах АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлэн, тус санал өргөдлийн байнгын хороон дээр дэмжигдсэн байна.
Энэ үеэр Ж.Батзандан гишүүн:
“Ард түмнээ сонс, эрхийг нь хамгаал гэж ӨБХ-г байгуулсан гэж би ойлгож байгаа
. ӨБХ-г байгуулснаар гишүүдэд ирдэг хэдэн мянган өргөдлийг өмнөөс нь шийдвэрлэх болсон. Би төрийн төлөө, ард түмнийхээ төлөө гүйдэг хүмүүсийг хийрхдэг хүмүүс гэж харахгүй байгаа. Манайд ийм хүн их цөөхөн болсон. Үүний төлөө ажиллах болно.” гэв.
Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгохыг гишүүдийн олонх дэмжиж баталлаа.
Үргэлжлүүлээд Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.