Нийгэм

'Экспо Монголиа-2016' олон улсын үзэсгэлэн болно

Bolor Rose
2016-01-14 04:40

“Экспо Монголиа-2016” олон улсын үзэсгэлэн, хурлыг Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн яамтай хамтран ирэх тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна. 
Тус үзэсгэлэн нь ХАА, газар тариалан, уул уурхай, дэд бүтэц, барилга байгууламж, байгаль орчны ногоон технологи, эмнэлэг, эрүүл мэндийн хангамж, аж үйлдвэр, үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж зэрэг  бүх салбарыг дэмжин зохион байгуулагддаг. Үзэсгэлэнгийн үеэр  албан байгууллага, компани, ААН шинэ төсөл, санааг хуваалцан бизнесийн түншлэлээ өргөжүүлэх боломжтой юм байна.