Уул уурхай

Сэм Уолш: 2016 он 2015 оноос ч хүнд жил болно, Рио Тинто бүсээ чангалах ёстой

trends.mn
2016-01-14 04:52

Уул уурхай, ашигт малтмалын салбар дахь зогсонги байдал, зардал хэмнэлт үргэлжилж байна. Энэ удаа зэс олборлогчид дундаа хамгийн давшингуй, өөдрөг стратегитэй яваа, Оюу Толгой компанийн 66 хувийн эзэмшигч Түркүоз Хилл-ийн толгой  компани Рио Тинто хэмнэлт хийх ээлж иржээ. Рио Тинто Группт гэрээ, зөвлөх үйлчилгээний зардлуудыг хянах, аяллын зардал багасгах, цалин танах зэрэг хэмнэлтүүд хийгдэх төлөвтэй байна.  Группийн дотоод мэил сүлжээнд илгээсэн Сэм Уолшийн мэилийг Australian Mining сэтгүүл олж уншсан агаад мэилд зардал хэмнэх шаардлагатай байгаа тухай, энэ жилийн хувьд СЕО-с авахуулаад бүгд цалин, урамшууллын өсөлт байхгүй гэдгийг дурдсан байжээ. СЕО Сэм Уолшийн үзэж байгаагаар одоогийн байдлаар 2005 оны түвшинд хүрч, зарим үнэ хамгийн өндөр үеэсээ бараг 80 хувь унасан уул уурхайд 2015 оноос ч хүнд үе ирнэ.

“Энэ нөхцөл байдал түр зуурых биш, салбарт шинэ стандарт тогтоно, бид ч бас урагшлах хэрэгтэй гэсэн үг” С.Уолш

“Урамшуулал, цалин нэмэгдэхгүй гэдэг урамгүй байгааг ойлгож байна, надад шийдвэр гаргахад амар байгаагүй, гэхдээ зах зээлийн нөхцөл байдал ийм байна. Энэ шийдвэрт та бүхний хүчин зүтгэл хамаагүй.” С.Уолш

Тэрээр зардал хэмнэхээс гадна аюулгүй ажиллагааны чухлыг захидалдаа нэхэн сануулжээ.

“Хэн ч Рио Тинтогийн төлөө ажиллахын тулд амиа золих ёсгүй” С.Уолш.


  1. 67.61.241.* Зочин 2016-01-15 13:30
    Asar muu orchuulaga baina, sain suralts!