Нийгэм

Т.Лхагвасүмбэрэл агсныг живэлтийн улмаас нас барсныг тогтоожээ

Bolor Rose
2016-01-14 05:09

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны амиа алдсан талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн байна.  

Энэ үеэр Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог "2015.11.05-ны өдөр түүнийг алга боллоо гэсэн мэдээлэл ар гэрийнхэнээс нь ирүүлсэн. Ингээд 2015.11.11-ний өдөр түүний машиныг олсон. Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан. Автомашины үзлэгээр 2 гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас ч бас байсан. Мөн 0.5 литрийн хэмжээтэй сархад байсан. Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Живэлт болон хөнгөн зэргийн согтолтийн улмаас нас барсан гэсэн шинжилгээний хариу гарсан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байна. Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй 16 аж ахуйн нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байна" гэжээ. 

Түүнчлэн талийгаач өмнө нь гурван удаа гэмт халдлагад өртөж байсан.